Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХИДАН СОГТУУРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2016-11-15

Баярыг аль болох архи, согтууруулах ундаа хэрэглэлгүйгээр тэмдэглэх, хэрэглэсэн ч тохируулж хэрэглэх, архи уухыг бусдаас шаардах, шахахгүй байх.

Дэлгүүр, баар, караоке, зоогийн газар зэргээс архи, согтууруулах ундаа худалдан авахдаа стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж магадлан авч байх, хувь хүнээс /гар дээрээс/ худалдаж авахгүй байх.

21 нас хүрээгүй хүмүүст архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тэднийг архи, согтууруулах ундаа авчруулахаар явуулахгүй байх.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдахгүйг хичээж, хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийх, аль болохоор хүн багатай болон гэрэлтүүлэггүй гудамж, талбай, орцод ганц нэгээрээ явахгүй байх, автомашины болон төмөр зам хөндлөн гарахдаа болгоомжтой гарах, аль болох гарц, гэрлэн дохиотой газраар гарах, таксинд суухдаа доторх хүмүүс, номер, дугаарыг нь сайн харж суух, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байх, дуудлагын жолоочийн үйлчилгээ авах.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхөртөө анхаарал тавих, ганцааранг нь явуулах буюу орхихгүй байх, гэрт нь хүргэж өгөх, эсвэл гэр бүл, хамаатан саданг нь дуудаж хүлээлгэж өгөх.

 Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
 ажлыг зохицуулах зөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%