Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ.

2016-11-11

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, 6 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
1. Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн ашиглалтын хугацаа дууссан зарим эд хогшил, компьютер, тоног төхөөрөмжийг акталж, данснаас хасав.
2. Аймгийн МХГ-аас ирсэн хүсэлтийг  аймгийн Засаг даргад,  Сагсай сумын иргэн Р.Еркиний хүсэлтийг ХХААХҮ-ийн яаманд хүргүүлэхээр тогтов.
3. Төрийн цол, одон, медалиар шагнуулахаар 14 хүний материалыг бүрдүүлж, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэхээр болов. 
4. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа "Нэг санаачилга-Нэг ажил" аяны төсвийг шийдвэрлэв. 
5. Аймгийн Хөгжимд драмын театрыг яруу найрагч, зохиолч Мухамадигийн Хурманханы нэрэмжит болгож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов. 
6. Ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн хуваарилагдаагүй зардлаас 17,6 сая төгрөг гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%