11-р сарын 04-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат болон ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар Төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтанд аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг явагдсан юм. Энэхүү хурлаас гарсан саналуудыг үндэслэн уриалга гаргалаа.
Үүнд: Иргэдийг ажилтай, орлоготой болгохын төлөө төрийн бус байгууллагууд нэгдмэл санаа, үзэл бодлоор хамтран ажиллах, иргэд, хувь хүн болгон өөрсдийн авьяас чадвар, мэдлэг боловсролоо ашиглан баялаг бүтээхэд хувь нэмэрээ оруулах зэрэг асуудлууд багтсан байна. Уг уриалгыг цаашид баяжуулж, зарим асуудлуудыг нэмж оруулах болно.
