Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн харьяа Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, залуучуудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.
Тус уулзалтын үеэр залуус аймгийн удирдлагуудад ажилгүйдэл, мэргэжлээ зөв сонгох талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.
