Хэнтий аймгийн «Хаан Хэнтийн гар урчууд» ХХК-ийн хамт олон санаачлан Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор Их Эзэн Чингис хааны үеийн нүүдэлчин ахуй, амьдралыг харуулсан эсгий ширмэл аравчийг урлан бүтээж байна. Урт нь 108 метрийн хэмжээтэй уг бүтээл нь дуусах шатанд явж байгаа бөгөөд цаашид Гиннесийн номонд бүртгүүлэх томоохон ажил юм.
Энэхүү бүтээлийг эхлүүлсэн уран гартнууд манай аймагт ирж хандивын аян зохион байгууллаа. Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, засаг дарга А.Гылымхан нар тус арга хэмжээнд оролцож, уран гарт урчууддаа нийт Баян-Өлгийчүүдийн өмнөөс талархал илэрхийлэв.
