Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Баян-Өлгий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 58 жил, Барилгачдын холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээ боллоо.
Жил бүрийн намар тэмдэглэн өнгөрүүлдэг тус баярын үйл ажиллагаанд Монгол Улсын барилга, их бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын инженер, техникийн ажилтан, ахмад зүтгэлтнүүд болон аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавал, ИТХ-ын Тэргүүлэгч Р.Гажайв, Төлөөлөгч Х.Жанузах, Ш.Мүфти, ГХБХБГ-ын дарга К.Болат нар оролцлоо.
Бүтээн байгуулалтын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон зүтгэж байгаа "Агаиын" ХХК, "Монстрой-Эра" ХХК, "Көшелик" ХХК, "Көркем" ХХК, "Нур-Едик" ХХК, "Көктас" ХХК, Барилга захиалагчийн алба, "Ганбарс" ХХК, "Лана" ХХК, "Заулим-Алтай" ХХК, "Мурап" ХХК, "Толбожай" ХХК, "Эрчим" ХХК, "Балбал тас" ХХК, "Ахжибек" ХХК, "Нөхөд" ХХК, "Досстрой" ХХК, "Нур-Бах" ХХК, "Асгат-Кент" ХХК, "Мунара констракшн" ХХК, "Ёлт констракшн" ХХК, "Цэнгэл тоосго" ХХК, "Зак-Бек" ХХК, "Кендала" ХХК-ууд хамтран аймгийн төвд "Их барилга-90" дурсгалын хөшөөг босголоо.
