Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАУЫРЖАН СУМДАД АЖИЛЛАВ

2016-10-27

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, ИТХ-ын төлөөлөгчид Х.Бердимурат, Х.Жанузах болон, БСУГ-ын мэргэжилтэн Х.Серикбол нар өчигдөр Буянт, Алтай сумдад ажиллав. Аймгийн удирдлагууд тус сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байр болон сум дундын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа. Буянт сумын сургуульд одоогийн байдлаар 620 хүүхэд сурч байгаа ба тус эрдмийн өргөө нь хуучирсан тул захирал нь цаашид шинэ байр барих талаар хүсэлт тавилаа.

Энэхүү ажлын үеэр аймгийн удирдлагуудын  зүгээс төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар байгууллагын дарга нарт анхаруулав. Үүний дараа ажлын хэсгийнхэн Алтай сумын төвд ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Буянт сумын хүүхдийн цэцэрлэгийг «Дэлхийн Зөн Монгол» ОУБ-ын зүгээс тохижуулж, бяцхан үрст зориулж хүүхдийн тоглоомтой болгосон байна. Сум бүрт буяны ажил хийж, тусламжийн гараа сунгаж явдаг  «Дэлхийн Зөн Монгол» ОУБ-ын хамт олонд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан баярласан талархсанаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%