2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, 4 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн Казах үндэсний ХДТ-ын 60 жилийн ойн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулав.
Ажлын хэсгийн ахлагчаар : - К.Бекжан - Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга
Гишүүдээр: - Д.Ербол – Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга
- Х.Зауре – Аймгийн БСУГ-ын дарга
- Н.Оспан – Аймгйн ОНОНРТ-ийн захирал
- Өлгий сумын Засаг дарга
- Х.Хайнар – Аймгийн БТСГ-ын дарга
- Т.Ермек – Аймгийн Нийтийн номын сангийн эрхлэгч
- А.Айшагүл – Аймгийн музейн эрхлэгч
Нарийн бичгийн даргаар: - Б.Асылбек – Аймгийн Казах үндэсний ХДТ-ын дарга
2. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний сургалтад сургагч багшаар ажиллах нэр дэвшигч болон аймгийн ИТХ-ын цахим хуудсыг хөтлөгч хөгжүүлэгч админуудыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцэж, нэр дэвшүүлсэн сургагч багш, админуудын нэр, товч анкетийг төслийн нэгжид хүргүүлэхээр шийдвэрлэв.
3. Аймгийн Ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн хуваарилагдаагүй зардлаас хөрөнгө шийдвэрлэв.
4. Аймгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйл бий болгох талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр авч хэлэлцлээ.
