Өнөөдөр Кувейт улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халид Аль-Фадли манай аймагт ирлээ. Элчин сайдыг нисэх буудалд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавал, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар хүлээж авлаа. Өлгий сумын 6,9-р багт байрлах үерт автсан айл өрхүүдэд зориулан эрчим хүчний шугам татах мөн гүний худаг гаргахыг Кувейт дахь Авгаф олон нийтийн сангаас санхүүжүүлсэн юм.
Халид Аль-Фадли аймгийн удирдлагуудын хамт энэхүү хийгдсэн ажлын нээлтийн ёслолд оролцов.
Халид Аль-Фадли аймгийн удирдлагуудын хамт энэхүү хийгдсэн ажлын нээлтийн ёслолд оролцов.
