Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, орлогч дарга Ш.Хавал нар Цэнгэл сумын төвд ард иргэдтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтын үеэр аймгийн удирдлагууд цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал болон хүнд суртлыг арилгах, хариуцлагыг дээшлүүлэх талаар хийгдэх ажлын талаар танилцуулж тус сумын ард иргэдийн санал бодлыг сонсож өвөлжилтын бэлтгэл ажлын талаар танилцлаа.
