УИХ-ын гишүүн Г.Солтан, Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавал нар Улаанхус сумын Согоог, Хөх хөтөл багуудад ажиллав.
Аймгийн удирдлагууд Хөх хөтөл багийн сургууль, цэцэрлэг, дотуур байр болон их эмчийн салбарын ажил байдалтай танилцлаа. Хөх хөтөлийн сургуульд одоогийн байдлаар 460 хүүхэд сурч байна. Мөн тус багийн төвд ард иргэдтэй уулзаж, тэдний санал, бодлыг сонслоо.
