Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Нээлттэй хаалганы өдөр” болж байна

2016-10-14

Жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Дэлхийн стандартын өдөр тохиодог. Өнөөдөр  аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс Тусгаар тогтнолын талбайд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хэлтсийн үйл ажиллагаагaa өргөн хэлбэрээр олон нийтэд сурталчилж байна. Өдөрлөгөөр аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд Тохирлын гэрчилгээ олгох, хэмжих хэрэгслийг баталгаажуулах зэрэг үйл ажиллагаа явагдах юм. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь олон улсын стандартад нийцэж тохирсон бол чанартай, аюулгүй, хэрэглээнд зохицолтойг илтгэх итгэл төрүүлдэг.  Иймээс энэ жилийн өдрийг Олон улсын стандартчиллын байгууллагын шийдвэрийн дагуу “Стандарт итгэлийг төрүүлнэ” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1979 оноос Олон улсын стандартчиллын байгууллагад элссэн бөгөөд худалдааг хөнгөвчлөх зорилгоор Олон улсын стандартчиллын байгууллага болон Дэлхийн худалдааны байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байгаа ажээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%