Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд онцгой комисс хуралдлаа. Уг хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан болон онцгой комиссын гишүүд оролцлоо.
Хурлын үеэр малын мялзан төст өвчний эсрэг вакцинжуулалтын ажил мөн цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.
