Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2016-10-13

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад  тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал.

Тэгвэл гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах мэдлэгээ бусадтай хуваалцаж, бусдад түгээн дэлгэрүүлэхийг НҮБ-ын  Ерөнхий ассамблейгаас “Мэдлэгээ түгээцгээе” уриагаа дэлхий нийтэд уриалж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх өөрт байгаа мэдлэгээ бусдад түгээснээр дэлхий нийтээр гамшгийн эрсдлийг хамтдаа бууруулж чадах юм.

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%