Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТОРГОНЫ ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙН БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН БОЛЛОО

2016-09-23

 2016 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Үримчи хотноо Хятад, Орос, Казахстан, Монгол Улс болон Алтай нурууны бүс нутгийн эдийн засаг хамтын ажиллагааг бүх талаар дэмжин хөгжүүлэх зорилго бүхий " Торгоны замын эдийн засгийн бүс  нутаг, Алтайн нурууны бүс  нутгийн эдийн засаг хамтын ажиллагааны Олон Улсын 4 дэх удаагийн чуулга уулзалт болон бизнес, хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдлаа.  Уг арга хэмжээнд Монгол Улсаас нийт 50 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Баян-Өлгий аймгаас ИТХ-ын дарга Д.Бауыржан тэргүүтэй 11 төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр БНХАУ-ын Алтайн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулах боломжуудын талаар оролцогч талууд илтгэл тавьж, санал бодлоо солилцов.

 Форумын үеэр Баян-өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар БНХАУ-ын Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулав. Цаашид Шинжааны Алтай аймагтай хамтран аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх, аймагт хөрөнгө оруулах боломжуудыг бүрдүүлэх зэрэг алхмууд хийгдсэнээр энэ удаагийн форум ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%