ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нь Улсын онцгой комиссын шийдвэрээр Баян-Өлгий аймагт хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг ахалж, холбогдох хүмүүсийн хамт тус аймагт 3 өдөр ажиллалаа.
Ажиллах үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
