Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ ТАЙВАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ХУН ХОУ МИН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2016-09-06

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Монгол Тайваны хамтын ажиллагааны Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Хун Хоу Мин болон тус нийгэмлэгийн эрүүл мэнд, техник технологи, барилга байгууламж, эдийн засаг, эм зүйн салбарыг хариуцсан төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Тайваны хамтын ажиллагааны Нийгэмлэгийн төлөөллүүд Баян-Өлгий аймагт хийсэн ундны усны талаарх судалгааны ажлын үр дүнг аймгийн Засаг даргад танилцуулсан бөгөөд уг судалгаагаар манай аймгийн төвийн ундны ус хангалтгүй хэмжээнд хүрсэн болохыг онцлон дурдаад, цаашид ундны усыг цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.

Монгол Тайваны хамтын ажиллагааны Нийгэмлэгийн төлөөллүүдтэй хамтран ажиллаж, Баян-Өлгий аймгийн төвийн ундны усны шугам хоолойн цэвэршүүлэх байгууламжийг Тайван улсын дэвшилтэт технологиор цэвэршүүлэх, мөн эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Түүнчлэн тус аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх талаар хоёр тал санал солилцсон бөгөөд Тайваны хамтын ажиллагааны Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Хун Хоу Мин хамтын ажиллагааны эхлэл болгон Тайван улсын элчин сайдаар дамжуулан аймгийн нэгдсэн эмнэлэгт 50 ор бэлэглэж буйг давхар уламжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%