Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШОЛТАЙН НЭРЭМЖИТ ОЙГОР ДУНД СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ, ЯРУУ АЛДАРТ 70-Н ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2016-09-06

Монгол улсын Гавьяат багш С.Шолтайн нэрэмжит Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ойгор дунд сургууль байгуулагдсаны түүхт, яруу алдарт 70-н жилийн ой 9 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 

Ойн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Төлеубек, Р.Гажайв, Улаанхус сумаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгч Т.Серикжан, Төлөөлөгч Х.Мүфти, Боловсрол соёлын газрын удирдлагууд болон бусад албаны хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан, сурагчид, эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.

Ойгор дунд сургуулийн захирал У.Холганат ойн арга хэмжээнд зориулж нийт үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч нарт болон ойн арга хэмжээний урилгыг хүлэн авч хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчдөд баярлаж талархсанаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр боловсролын салбарт залуу нас, амьдралаа зориулсан зарим хүмүүсийг аймгийн ИТХ-ын болон Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%