Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт багш ажиллагсдад мэндчилгээ дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ.
