Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОЮУТАН ЦЭРГҮҮДИЙГ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАУЫРЖАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2016-08-24

Монгол улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журмыг баталж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж, 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэгдэн гарч байгаа билээ.

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан Баян-Өлгий аймгийн оюутан цэргүүдийг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хүлээн авч уулзлаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь Их, Дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн оюутны алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа аймгийн цэргийн штабаар дамжуулан бүртгэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%