Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ ГАЛ УНТРААХ ҮНДСЭН АЛБАНЫ "DAEWOO K4D6F" МАРКИЙН АВТО МАШИНТАЙ БОЛЛОО

2016-08-05

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн онцгой байдлын газар нь гал унтраах үндсэн албаны "DAEWOO K4D6F" маркийн авто машинтай боллоо. Уг машиныг хүлээж авах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан болон ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Серикболат нар оролцов. 

Гал унтраах үндсэн албаны "DAEWOO K4D6F" маркийн авто машин нь 420 литрийн хөөс болон 7 тонны усны торхтой бөгөөд 1ат 0,9 МПа даралттайгаар ажиллах хүчин чадал бүхий бүрэн тоноглогдсон орчин үеийн гал унтраах авто машин юм.  

Аймгийн онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь амжилт хүсэж тэр дундаа хариуцсан ажил үүргээ үлгэр жишээчээр биелүүлж, хамт олноо хошуучлан өөрийн мэдлэг, хүч чадлаа дайчлан ажилласан Онцгой байдлын ахлах дэслэгч Х.Ербулан, ахлах ахлагч А.Бержан нарыг аймгийн ИТХ-ын "Жуух бичиг" болон "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%