Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Казахстан улсаас ирсэн төлөөлөгчдийг хүлээж авлаа.
Уг төлөөлөгчид үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хүрэлцэн ирснийг уулзалтын үер танилцуулав.
Хүмүүнлэгийн тусламжийг үерт өртсөн иргэдэд зэрэглэлийн дагуу олгох болно.
Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Казахстан улсын төлөөлөгчдөд ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал дэвшүүлэв.
