Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн Улсын Их баяр наадмын бөхийн барилдаанд Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Өлгийн хүчтэн дэвжээ”-ний бөх Батчулууны Баатарцолыг аймгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа.
Үндэсний Их баяр наадмаар "Монгол Улсын начин" цол хүртсэн Б.Баатарцолд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор 10,0 сая төгрөгөөр шагнуулахаар шийдвэр гаргасан юм.
