Өнөөдөр аймгийн Сонгуулийн хороо аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг гардуулж өглөө.
Аймгийн Сонгуулийн хороо ИТХ-ын сонгуулийн дүнг нэгтгэж, Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийг боловсруулж Хуралд өргөн мэдүүллээ.
Энэ удаагийн сонгуульд ИТХ-ын Төлөөлөгчөөр Монгол Ардын намаас 22, Ардчилсан намаас 16, Бие даагч 1 төлөөлөгч сонгогдлоо.
