РИО-2016 Олимпийн наадамд оролцох тамирчдадаа дэмжлэг үзүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Олимпийн хөгжлийг дэмжих сангийн" цом Баян-Өлгий аймагт аялж эхэллээ.
Уг цомын аялуулах аянтай холбогдуулан Аймгийн Засаг дарга Х.Дармен захирамж гаргаж ажлын хэсэг байгуулан хавсралтаар цом аялах байгууллагуудын хуваарийг баталснаар энэхүү ажил эхэлсэн юм.
Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом нь 5 дугаар сарын 23-аас 6 дугаар сарын 23 хүртэл хугацаанд 40 байгууллага, аж ахуйн нэгжээр аялах юм.
Иймд Олимпийн наадамд оролцох нийт баг тамирчдадаа дэмжлэг үзүүлэхийг та бүхнээс хүсэж байна.
