“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт баруун бүсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн болон Цагдаагийн газруудын алба хаагчдын нэгдсэн эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнийг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн ГХУСАЗЗөвлөл, аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, тус чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчид болон аймгуудын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнууд оролцлоо.