Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан "Малчдын зөвөлгөөн"-д амжилттай оролцлоо.

2016-05-17

Дархан –Уул аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах, цаашид хийх ажил болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан малчдын зөвөлгөөнд Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс дараах саналуудыг гаргалаа.

1.    Малын гарал үүслийн бичгийг тодорхой болгох

2.    Сумдуудыг Камержуулах төсвийг аймгийн төсвийн тодотголд оруулж өгөх

Шарын гол сумынхаа малчдыг төлөөлж малчин Г.Чинзориг малчдад тулгамдаж буй малын бэлчээр, малчдын зээл болон нөхөрлөл нэрийдлээр хадлан хадах газрынх өвсийг өөрсдөө хаддаг талаарх санал бодлоо илэрхийлж амжилттай оролцлоо.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%