Монгол орны өнцөг булан бүрт амьдран аж төрж буй эрхэм хүндэт ариун буянт үйлсийн эзэд ээ
Аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хоол нойроо хасан хүчин зүтгэж буй алтан гарт ариун сэтгэлтэй хүмүүнлэгийн элч сувилагчдаа
Английн иргэн "Дэнлүү брьсан эмэгтэй" хэмээн алдаршсан сувилагч, багш Флоренс Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагч нарын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
Манай улс Олон улсын сувилагчдийн өдрийг 1995 онд анх тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, зэргээр өргөн хүрээтэй тэмдэглэж байна.
Эрхэм та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж та бүхний ажил үйлс тань өөдрөг эрч хүчтэй цуцашгүй энэхүү албандаа хийморь цогтой явахыг ерөөе.
