Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"БЯЦХАН ЦАГДАА -2016" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-04-27

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор Баян-Өлгий аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Дэлхий зөн ОУБ, жолооны авто сургуулиудтай хамтран аймгийн төвийн Хүүхдийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн хүүхэд, багачуудын дунд "БЯЦХАН ЦАГДАА-2016" тэмцээнийг  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион явуулав.
Уг тэмцээнд аймгийн төвийн хүүхдийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн хүүхэд, багачууд амжилттай оролцож,
Нэгдүгээр байрыг – Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн хүүхэд багачууд
Хоёрдугаар байрыг – Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд
Гуравдугаар байрыг  – Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд
Тусгай байрыг  – Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн хүүхэд багачууд тус тус эзлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%