Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Миний УВС" аян үргэлжилж байна.

2015 онд Увсчууд "Миний Увс" аянд нэгдэж, түүхт 90 жилийн ойгоороо тохижилт бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, нэгэн зорилгын дор нэгдэж, бүтээж чаддаг гэдгээ харуулсан. Тэгвэл шинэ ондоо тус аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар Аймгийн эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх зорилтод тусгасан. "Миний Увс" өнгөрсөн онд иргэдийг хамтарч ажиллаж, амьдрах орчноо тохижуулахыг уриалж байсан бол энэ онд иргэд хамтран хийсэн ажлаа ариглан хамгаалах, орц, гудамжаараа санаа нэгдэн ажиллах, орон нутгаас хэрэгжүүлж буй бодлогын ажлуудыг дэмжихэд иргэдийн оролцоог хангахад чиглэж байна.

Тус аяны хүрээнд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Г.Батмөнх, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нар 11-р багийн 11-р гудамжны оршин суугчидтай уулзаж халуун дотно яриа өрнүүллээ.

"Миний Увс" аяны хүрээнд орц, гудамжаараа нэгдэж миний орц, миний гудамж, миний хөрш гэсэн сэтгэлээр хандаж тав тухтай, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж ажиллаж, амьдрахыг уриаллаа.

Энэ үеэр иргэд аймаг, сумынхаа удирдлагаас аймаг орон болон багийнхаа түвшинд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажил арга хэмжээнүүдийн талаар сонирхсон асуултаа асууж хариулт авсан юм.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%