Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРДЧИЛСАН НАМЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016-04-07

Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Намын гишүүд, дэмжигчид ээ. Намын ахмад гишүүд, эмэгтэйчүүд, залуучууд аа!
Ардчиллын ариун үйл хэргийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан үе үеийн эрхэм журмын нөхөд өө.
Та бүхэнд Ардчилсан намын баярын өдрийн мэндийг хүргэе.

Жил бүрийн Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Монголын Ардчилсан Намын баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Учир нь тэртээ 1990 оны 4 дүгээр сарын    7-нд Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлаж анхдугаар их хурлаа хийж байсан түүхтэй.

Түүнээс хойш Монгол оронд эрх чөлөө, хүний эрхийг дээдэлж, Ардчиллын салхи салхилсан энэ өдрийг орон даяар баяр болгон тэмдэглэдэг болсон юм. Өнөөдөр тэртээх цагаан морин жил эхлүүлсэн Ардчилсан хувьсгал эрийн цээнд хүрч 26 жилийн ойн баярыг Монгол орон даяар тэмдэглэж байна.

Өнөөдрийн нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шинэ юм бүхэн, бас оюун санааны их өөрчлөлтүүд Ардчилсан хувьсгалын үр шим юм.

Ардчиллын түүхийг бид хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ 26 жилийн алдаа нь ч биднийх, оноо нь ч биднийх. Одоо туулж өнгөрсөн замаа эргэцүүлж ухрах бус, туулах замаа бодож урагшлах цаг үе бидний өмнө байна. Ирж буй цаг бүхэн эвсэж нэгдэх, эрчтэй бүтээхийг шаардаж байна.

Монгол Улсын хөгжлийн хөтөч нь Ардчилал юм. Харин ардчиллын хөтөч нь та бид өөрсдөө билээ. АН сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Тиймдээ ч 2016 оны сонгуульд ард түмэн АН-ыг дэмжинэ гэдэгт итгэл төгс байна.

Учир нь Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй.
Эрхэм хүндэт нөхөд өө.
Ардчиллын сүлд хийморь өөдрөг байж, үеийн үед мандан бадрах болтугай!
Ард олон маань амгалан тайван, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг айлтгая.

Аймгийн АН-ын дэд дарга Б.Лазатхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%