УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, Ерөнхий сайдын зөвлөх Х.Ержан, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан нар Толбо, Дэлүүн, Булган сумдын төвийн болон зарим багуудын иргэд, малчидтай уулзалт хийв.
Уулзалтын үеэр 2012 оноос хойш Монгол Улсын Засгийн газар болон аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлсэн иргэдэд болон малчдад чиглэсэн арга хэмжээнүүд, бүтээн байгуулалтын ажил, шинээр батлагдсан хуулиудын талаар танилцуулга хийж, иргэдийн саналыг сонсов.
Мөн Дэлүүн сумын “Таван салаа”, Булган сумын "Ёлт", “Улаанхус”, "Шүвтэр", "Булган", "Улагчин" нутгуудад хаваржиж байгаа малчдын хотонд очиж мал төллөлт, хаваржилтын байдалтай танилцав.
