Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ИСЛАМ ШАШНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

2016-03-28

Аймгийн ИТХ-ын дарга Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй Ислам шашны төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтад Монголын Мусылманчуудын холбооны тэргүүн Мүфтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Хуанган хажы, Аймгийн төв мешитийн тэргүүн имам Саулетхан, Ислам шашны Муфтиат холбооны тэргүүн Азатхан хажы, Монголын Мусылман шашинтны холбооны тэргүүн Аманкелди хажы, мөн Өсерхан хажы, Өнерхан хажы болон Оюунлаг алхам ТББ-ын төлөөлөл Айбек нар оролцов.
Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар, гадаад харилцааны асуудлууд, сүм, мешитүүдийг шинээр бүртгүүлэх, зөвшөөрлийн хугацаа сунгуулахад анхаарах зарим асуудлын талаар шашны төлөөллүүдтэй санал солилцож зөвлөмж, чиглэл өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%