Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЭЭЛТТЭЙ ЦАХИМ НОМЫН САНГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2016-03-24

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хөдөлмөрийн баатар Ж.Серикбайн нэрэмжит бүрэн дунд сургуульд тус сумын уугуул Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ахадын Базарын нэрэмжит  “Нээлттэй номын сан''-гийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд тэргүүтэй ЕТГазар болон  Засгийн газрын ХЭГ-ын төлөөлөгчид, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, ШУТехнологийн төв номын сангийн захирал, ШУТИС-ын доктор, профессор (Ph.D) Ш.Гулнар, сумын удирдлагууд оролцлоо.

Энэхүү номын сан нь мэдээлэл технологи хөгжсөн эрин үед бүх номыг онлайнаар унших боломжтой болсноор онцлогтой юм. Нээлттэй номын сангийг цахим болгоход санхүүгийн болон оюуны дэмжлэг үзүүлсэн А.Базар агсны хүү Б.Сабит, Б.Габит нарт гүн талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%