Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар хамтран Монгол улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, болон “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон цагдаагийн байгууллагаас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэхэд байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн төвийн бүх ААН, байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав.
Аймгийн ГХУСАЗЗ