Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ”СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-03-14

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав.

Уг өдөрлөгийн зорилго нь эцэг, эх сурган хүмүүжүүлэгч, сурагч нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлэх, насанд хүрээгүй хүмүүсээс согтууруулах ундаа болон утаат тамхи хэрэглэх, хорт зуршлын улмаас хүүхдийн боловсрол, хүмүүжил, ёс суртахуун, нийгэмшихэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг иргэд, олон нийтэд энгийн бөгөөд хялбар арга, хэлбэрээр сурталчлан таниулах явдал юм.

Өдөрлөгт Өлгий сумын төвийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутнууд оролцов.

Өдөрлөгийн үеэр сургууль бүр удирдамжийн дагуу хариуцсан сурталчилгааны ажлын чиглэлээр согтууруулах ундаа болон утаат тамхи, цахим тоглоом, хорт зуршил бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа зохион байгуулж “Архи бидний сонголт биш” уриан доор аймгийн төв замаар жагсаав.

Аймгийн ГХУСАЗЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%