Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА СУМДЫН ИТХ-ЫН 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫГ ДҮГНЭЛЭЭ.

2016-02-05

2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга К.Баймурат болон Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд сумдын ИТХ-ын дарга нартай уулзаж, 2015 онд  сумын ИТХ-ын хийсэн ажлыг
- Сумын ИТХ-ын дотоод ажил
- ГХУС чиглэлээр зохиосон ажил, гэмт хэргийн  гаралт /өссөн, буурсан/
- ОНХС-гийн хөрөнгийн оновчтой хуваарилалт, түүнийг үр ашигтай зарцуулсан байдал
- Сумын цахим хуудсыг хөгжүүлсэн байдал, мэдээ, мэдээллийг  цаг тухайд оруулж байгаа эсэх
- Иргэний танхимын үйл ажиллагаа
- Улаан загалмайн АШХ-ны үйл ажиллагаа гэсэн  6 шалгаруулалтаар дүгнэж, байр эзлүүлэв.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн  бодлого  шийдвэрийг оновчтой тодорхойлох, хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах үйл ажиллагаанд бусдыг манлайласан Сагсай сумын ИТХурал тэргүүн байр, Алтай сумын ИТХурал хоёрдугаар байр, Буянт сумын ИТХурал гуравдугаар байр, тусгай  байрыг  Дэлүүн, Өлгий сумын ИТХурал  эзлэв.
Аймгийн ИТХ-ын дарга 2015 оны үйл ажиллагаагаараа бусдыг манлайласан  сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт баяр хүргэж, цаашдын ажлаас амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%