Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан ахалсан ажлын хэсэг болон Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн, тус сумын мал эмнэлэгийн үржлийн тасгийн эрхлэгч О.Гаваадулам нар Буянт сумын Өмнөгол, Дундгол, Хөх эрэг, Бууралтай, Бөөрөгт, Эзэрлэг, Цагаан салаа нутгуудад өвөлжиж байгаа малчдын хотонд очиж өвөлжилтийн байдалтай танилцаж, өндөр настан, ахмадуудтай мэндчилэв.
Дээрх нутгуудад малчдын өвөлжилтийн байдал дунд зэрэг гэж ажлын хэсэг дүгнэв.
