Монгол улсын хөлбөмбөгийн холбооны Футзалын идэрчүүдийн 17 хүртэлх насны Улсын аварга шалгаруулах “Алтайн бүс” хөлбөмбөгийн тэмцээн Говь-Алтай аймагт болж өндөрлөв.
Тус тэмцээнд оролцсон манай аймгийн 15 хүртэл насны тамирчид 3-р байранд шалгарч, 17 хүртэл насны тамирчид 1-р байр эзлэв.
2-р сарын 13-20 өдрүүдэд Улаанбаатар хотод болох Улсын аварга шалгаруулах “Шигшээ тоглолт”-д оролцох эрх авсан 17 хүртэл насны тамирчдын багийг дасгалжуулагч Х.Жанибек, Баян-Өлгий аймгийн Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга С.Нурлан нарын хамт өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүсэв.
Мөн тэдний санал, хүсэлтийг сонсож аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн ирээдүй, цаашдын зорилго, шийдвэрлэвэл зохих зарим асуудлын талаар өөрийн бодол, саналаа илэрхийлэв.
Түүнчлэн аймгийн удирдлагаас Улсын тэмцээнд оролцох тамирчдын хоол, биеийн тамирын хувцас, замын зардлын эх үүсвэрийг олж шийдвэрлэхээр болов.