Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨР

2016-01-13

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна.  1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал Ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсан ба энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан үндсэн хууль болжээ.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийт ард түмэндээ баяр хүргэж, Үндсэн хуулинд заасан Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд иргэн бүр хичээж, сэтгэл гарган зүтгэхийг уриалж байна.

Ардчилсан хуулийн шударга хэрэгжилт дор Төр, Улс маань хөгжин бадрах болтугай.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%