Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2016 ОНЫ 1 САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ДАРААХ ХУУЛИУД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2016-01-04

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зарим хуулиуд хэрэгжиж эхэлнэ.

Тухайлбал, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хууль оны эхнээс хэрэгжиж эхлэх юм. Хуульд Монгол контентыг түлхүү бий болгох, телевиз уг бүтээлийг өөрийн эфирээр гаргахад гол анхаарлаа хандуулах чиглэлийг тусгасан. “Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг, “үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн кино байхаар заажээ.

Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар хуульд тусгасан байна.

Мөн өөрчлөлт орсон хууль бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль юм. Хуульд тусгаснаар жолооч нарт зөрчлийн оноо тооцохоор болсон. Оноог энэ сараас эхлэн тооцож, хасалт хийж эхлэх аж. Жолооч зөрчлийн 10 оноотой байна. Хэрэв дүрэм зөрчвөл жолооч нар дээрх 10 онооноосоо хасалт хийлгэх юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүний санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оноос хэрэгжиж эхэлнэ. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулж уг хуулийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Цэцэрлэг хүрэлцээгүй байгаа, хамрагдаж чадахгүй хүүхдүүд улсаас мөнгө авч чаддаггүй. Иймд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хүүхдүүд хамрагдаж, улсаас мөнгө авах боломж нь нээгдэх аж.   

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ оноос хүчин төгөлдөр мөрдөгдөх уг хууль иргэд рүү чиглэж, олон боломжийг олгож байгаагаараа онцлог. Иргэд үйлчилгээ авсан баримтаа цуглуулж, 2 хувийг нь буцаан авах, мөн сугалаанд хамрагдаж болох юм байна.  


1. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-06-19 /

2. АУДИТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-06-19

3. ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ.   / Батлагдсан он, сар, өдөр /  2015-07-02

4. НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-07-08

5. НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /шинэчилсэн найруулга/.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-07-09

6. МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-11-13

7. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-11-13

8. ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-11-13

9. ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ. / Батлагдсан он, сар, өдөр / 2015-11-26

10. СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ / /Шинэчилсэн найруулга/.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015.12.15

11. ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/. / Батлагдсан он, сар, өдөр /  2015-05-29, /Мөрдөгдөж эхлэх он, сар, өдөр / 2016-02-10

12. ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ.  / Батлагдсан он, сар, өдөр / 2015-06-19. /Мөрдөгдөж эхлэх он, сар, өдөр / 2016-07-01

13. ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ. / Батлагдсан он, сар, өдөр /  2015-07-02, /Мөрдөгдөж эхлэх он, сар, өдөр / 2016-09-01


Aймгийн ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%