Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ.

2015-12-24

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж, 6 асуудлыг авч хэлэлцлээ.
1. Хурлын ажлын албаны 2016 оны бүтэц, орон тоо, цалингийн санг батлав
2. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 онд хуралд оролцсон байдлын талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга К.Баймурат мэдээлэл хийв.
3. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хоногийн хураамжийн хэмжээ болон олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог баталлаа.
4. Газрын кадастрын "Ланд менежер" программ хангамжийн тухай аймгийн ГХБХБГ-ын дэд дарга А.Ермек танилцуулга хийж, газрын мэдээллийн сангийн программ хангамжийг нэвтрүүлэхээр шийдвэр гаргалаа.
5. Зарим сургуулиудын ашиглах хугацаа нь дууссан тоног, төхөөрөмж, эд хогшлыг актлах шийдвэр гаргав.
6. Буянт сумын Буянт, Улаанхус, Цэнгэл сумын Цэнгэл, Цагаан гол нэртэй талбайнуудад ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохоор тогтоол гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%