Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн ажилтан Х.Маргулан:
“Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” сэдэвт жилийн аян зохион байгуулсаны зорилго нь юу вэ?
Баян-Өлгий аймгийн ГХУСАЗЗ-ийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” сэдэвт уриалга болон аяныг туг, дэвтрийн хамт 2015 оны 03 дугаар сарын 16-наас эхлэн 12 дугаар сарын 10-ныг хүртэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, бүх шатны сургуулиуд, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулан явуулав.
Аяны зорилго:1. Төрийн албан хаагчдаас үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
2. Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх
3. Иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино
Тугийг хүлээн авсан байгууллагууд аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, алба хаагч, ажилтнуудын эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж, хамт олноороо архи, тамхигүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлж, салбарын болон тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилж байгууллага бүр нээлттэй өдөрлөг зохион байгуулав.
Мөн байгууллага хамт олноороо “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” болох чиглэлээр хийж байгаа ажлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчлан ажиллав.
Хүрэх үр дүн юу вэ?
Хүрэх үр дүн бол
1. Төрийн албан хаагчдаас үйлдэж байгаа гэмт хэрэг буурна.
2. Ард иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилнэ.
3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагуудын оролцоо нэмэгдэнэ.
Салбарын болон тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль, тогтоомжийг орон нутгийн радио, телевиз, цахим хуудас, хэвлэлээр хамгийн сайн сурталчилсан, нээлттэй өдөрлөгийг олон нийтэд хамгийн хүртэмжтэй зохион байгуулсан болон аяны хүрээнд шинэ санаа, санаачилга гаргасан байгууллагуудыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шалгарсан байгууллага хамт олныг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шагнахаар төлөвлөж байна.