Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох зорилгоор “Олны дэм, оломгүй далай” аян зохион байгуулж, тус аяны хүрээнд хандивын азын сугалаа гаргаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, бусдын адил тэгш эрхтэй нийгэмд оролцох сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр ажиллах арга зүйг эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд та бүхний оролцоо нэн чухал юм.
Иймд та бүхэн иргэний үүргээ ухамсарлаж, чадах чинээгээрээ дэмжиж, туслахыг уриалж байна!
Таны худалдаж авч буй азын сугалаа бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үнэлж баршгүй хөрөнгө оруулалт, сэтгэлийн дэм, хэмжээлшгүй буян байх болно.
Энэхүү буянтай ажилд гаргасан иргэн таны идэвх, санаачлага элэг нэгтэй ахан дүүст урам хайрлаж, амьдралд итгэх найдвар төрүүлэх нь дамжаггүй.
Иймд энэхүү буяны ажилд таны идэвх оролцоо нэн чухал гэдгийг дурдаж аймгийн ИТХ-аас хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба