Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2014 оноос эхлэн орон нутгийг хөгжүүлэх хүрээнд “Шинэ сум” төслийг улсын хэмжээнд 16 сум хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд манай аймгийн Цэнгэл сум хамрагдлаа. Энэхүү “Шинэ сум” төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сар 8-ний өдөр Цэнгэл сумын төвд болж өндөрлөлөө.
Шинэ сумын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн удирдлагууд, төслийг гүйцэтгэсэн компаниудын захирлууд болон тус сумын ард иргэд оролцлоо.
“Шинэ сум”-ын төвийн бүтээн байгуулалтыг ерөнхий гүйцэтгэгчээр “Агайын” ХХК, түншлэгч компани “Монстрой-Эра”, Туслан гүйцэтгэгч компаниуд “СУАТ” ХХК, “Кеналхап” ХХК, “Мадине” ХХК, “Ахжибек” ХХК-иуд хийж гүйцэтгэлээ.
“Шинэ сум” төслийн хүрээнд Цэнгэл сумын төвд 400-500 хүний багтаамжтай Соёлын төв, Цахилгааны дэд станц, усан сан, цэвэрлэх байгууламж, нэгдсэн халаалт, гэрэлтүүлэг, 0,8 км хучилттай хар зам, 1,5 км явган хүний зам зэрэг хүний ая тухтай амьдрах орчин хэрэгтэй бүгдийг барьжээ. Эдгээр барилга байгууламжуудыг барихын тулд 5.0 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Уг төсөл хэрэгжсэнээр иргэд орон нутагтаа тав тухтай, тохилог сайхан орчинд амьдарч, ажиллах аюулгүй орчин бүрдлээ. Хөдөө нутагт хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан Соёлын төв, дэд бүтэц, цахилгаан, дулаан, гэрэлтүүлгийг байгуулж, усан хангамжийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.
Мөн “Шинэ сум” төслийн нээлтийн арга хэмжээ аймаг, сумын цолтой болон залуу 48 хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж нээлтэд хуран цугларсан үзэгч олноо баясгав.
Бөхийн барилданд Баяннуур сумын харьяат аймгийн начин Ө.Жанболат түрүүлж, Цэнгэл сумын харьяат аймгийн зан М.Аманбек үзүүрлэж, Алтанцөгц сумын харьяат аймгийн начин Өзгерис 3-р байранд шалгарлаа.