“Хөдөө орон нутгийн алслагдсан сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4,5 дугаар баг, Даянгийн застав, Улаанхус сумын 6 дугаар баг, Сыргалийн застав, Цэнгэл сумын 5 дугаар багууд үүрэн холбооны сүлжээтэй болов. Энэхүү ёслолын арга хэмжээ Сагсай сумын төвд болж, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн удирдлагууд оролцлоо.
