Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН "ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ" ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2015-11-27

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын тэргүүн нартай уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт хийхээр төлөвлөөд байгаагаа ярьж байсан юм. Тэд 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтыг хийхээр тогтсон бөгөөд чуулганы удардамж хөтөлбөрийг нийтлэв. 

АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН

“ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ!

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УДИРДАМЖ

Үндэслэл:

Монгол Улс нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (ХБХЭХК)-ийг 2008 онд баталж, конвенцийн хэрэгжилтийг хангах зорилгоор “ХБХЭТК-ийг 2013-2016 онд хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын 281-р тогтоолоор баталжээ. Уг тогтоолд төлөвлөгөөнд тусгагдсан aрга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ),  иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд,  аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон төдийгүй төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1сард багтаан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд ирүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, үүрэг болгосон.

Мөн Засгийн газрын 2014 оны 3-р сарын 14-ний өдрийн 80-р тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүний “Эрхийг нь бодитой болгоё!”  Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авах ёслолын арга хэмжээг зохион байгуулах тогтоолыг баталж улмаар Инчеоны Стратегийн зорилго, зорилтод хүрэх "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 5 жил тутамд боловсруулан хэрэгжүүлж, хэрэгжилтийн явцыг 3 жил тутамд Ази, Номхон далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хороонд тайлагнахаар болсон билээ.

Дээрх бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтийг хангахын тулд орон нутаг дахь ХБИ-ийг  мэдээллээр хангах, идэвх оролцоог нь дэмжих,  эрхээ шаардах, үүрэг хариуцлагаа мэдэх, дуу хоолойгоо хүргэх шаардлагатай юм. Гэвч Архангай аймгийн ХБИ-ийн хувьд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, төрд санал бодлоо хүргэх, хамтран ажиллах мэдээлэл хомс, хэрхэн оролцох талаар мэдлэг чадвар дутагдаж байна. Иймээс аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ!”чуулга уулзалтыг анх удаа санаачлан, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, ФЛОМ, АДРА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2015 оны 12-р сарын 2-ны өдөр зохион байгуулах гэж байна. Чуулганы арга хэмжээнд Архангай аймгийн төр  захиргааны байгууллагуудын  удирдлага, нийгмийн үйлчилгээний байгууллага, ХБИ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон 200 гаруй хүнийг оролцуулахаар төлөвлөж байна.

Мөн Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс чуулганы хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийн байгууллагуудыг чадавхжуулах гурван удаагийн сургалт, төрийн байгууллагуудтай арван удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх нэгдсэн ойлголттой болох, олон улсын баримт бичгийн талаар мэдээллийг хүргэж, аймгийн дэд хөтөлбөрт ХБИ-ийн саналыг тусгах, улмаар ХБИ-ийн бодит оролцоог нэмэгдүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго юм. Түүнчлэн ХБИ-ийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, ХБИ-дэд үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл зэрэг арга хэмжээг танилцуулах зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах болно. Чуулганы арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр иргэдэд шууд хүргэх, олон нийтэд сурталчлахад анхааран ажиллах болно.

Иймд энэ чуулганд идэвхтэй оролцож, ХБИ-ийн эрхийг бодит болгож, нийгмээ хүмүүнлэг болгон өөрчлөхөд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН

“ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ!

ЧУУЛГА УУЛЗАЛТ

2015 оны 12-р сарын 02,Архангайаймгийн Засаг Даргын тамгын газрын хурлын танхимд

Зорилго:

Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах.

Зорилт:

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх нэгдсэн ойлголтыг бий болгох

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх

·         Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн 2016-2020 оны дэд хөтөлбөрийн төсөлд санал өгөх

·         2016 оныг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй жил болгон зарлахад нөлөөлөх.

Зохион байгуулагч:

·         Архангай  аймгийн  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийн  холбоодын Зөвлөл

Дэмжигч:

·         “Флом” ОУБ-ын Архангай аймгийн ХБИ-ийн хөгжлийг дэмжих төсөл 

·         Архангай аймгийн Засаг Даргын Тамгын Газар

·         Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

·         ADRA олон улсын байгууллага

·         Хөдөлмөрийн хэлтэс

Зөвлөх:

Ц.Мандхайхатан, Бодлогод залуусын хяналт ТББ-ын Захирал

Хүлээгдэж буй үр дүн:

·         ХБИ-ийг  нийгмийн халамж хүртэгч биш, баялаг бүтээгч, эрх эдлэгч болохыг нотолсон эерэг мэдээлэл олон нийтэд хүрнэ.

·         Орон нутагт конвенц, инчеоны стратегийн талаарх мэдлэг, мэдээлэл өргөн түгээгдэнэ.

·         ХБИ-ийн талаар ажиллах төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна.

·         ЗГ-ын 281, 80-р тогтоолуудын хэрэгжилт тодорхой хэмжээнд хангагдана.

·         ХБИ-ийн оролцоо нэмэгдэж, эрхийнхээ талаар мэдлэгтэй  болж, эрх мэдэлжинэ.

·         Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрэгжүүлэхэд        чиглэсэн “Дэд хөтөлбөр”-тэй болно.

·         2016 оныг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй жил болгон зарлуулах.

 

 

ХӨТӨЛБӨР

 

Чиглүүлэгч:Б. Гантуяа“Архангай”бие даан амьдрах төвийн гүйцэтгэх захирал

08:30-09:00

Бүртгэл

09:00-09:30

 

Нээлт:

·         Г.Самбууданзан, ХБИХЗөвлөлийн тэргүүн

·         М.Анхтуяа, “ФЛОМ” ОУБ-ын Архангай аймгийн ХБИ-ийн хөгжлийг дэмжих төслийн зохицуулагч

·         Ч.Мөнхбат, Архангай аймгийн ИТХурлын дарга

·         Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга

09:50-10:00

Архангай аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоодын Зөвлөлийн танилцуулга

1-р хэсэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгоё!

10:00-10:50

 

 

 

 

 

 

Товч мэдээлэл:

Илтгэл

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын баримт бичиг

Г.Самбууданзан, Зөвлөлийн тэргүүн

·         Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодит болгох төрийн үүрэг, амлалт

П.Ганчимэг, Бие даан амьдрах төвийн тэргүүн

·         Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих дэд хөтөлбөрийн талаарх мэдээлэл

Аймгийн засаг даргын тамгын газрын төлөөлөл (ажлын хэсгээс)

10:50-11:20

Мэдээлэлтэй холбоотой тодруулах асуулт хариулт

11:20-11:40

11:40-11:50

·         Цайны завсарлага

·         ADRA” ОУБ-ын төслийн менежер М. Ариунтунгалаг

ХБХүүхдүүдийн сэргээн засалтын тухай илтгэл тавина.

11:50-12:10

12:10-12:30

·         Кейс кино

·         Чөлөөт хэлэлцүүлэг

12:30-13:00

Бүлгийн ажил, хэлэлцүүлэг: хөтөлбөрт тусгуулах санал, зөвлөмж

13:00-14:00

Өдрийн хоол

2-р хэсэг: Оролцоог бодит болгоё!

14:00-15:00

Мэдээлэл өгөх:

·         Оролцоо гэж юу вэ?

·         Оролцооны сайн жишээ

·         Хэлэлцүүлэг

15:00-15:40

Хөтөлбөрийн төсөлд тусгах санал авах

15:40-16:00

Хаалт:

·         Аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ чуулганыг хаана.

·         Бүх сумын Засаг дарга нар байна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 99671215, 95330200 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%