Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

2015-11-27

2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 90 дүгээр тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийн төслийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн ахлагчийн баталсан удирдамжаар  аймгийн төвийн 2014 онд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан нийт 41 ААН, иргэдийн төслийн хэрэгжилт, зээлийн ашиглалтад  2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний хороонд хяналт  шалгалт хийсэн болно. Энэхүү шалгалтын зорилго нь ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан  ААН, иргэд зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэх, бизнесээ өргөжүүлсэн эсэх, төслийн хүрээнд ажлын байр бий болгосон эсэхийг шалган, илэрсэн зөрчлийг арилган цаашид авах арга хэмжээний  талаар санал боловсруулах, дүгнэлт гаргах,  хэрэгжүүлэх арга хэмжээ авахад чиглэгдсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга К.Баймурат:  Аймгийн ИТХ-аас жижиг дунд үйлдвэрийн төслийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх болсон гол шалтгааныг тодруулахад?

Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэг чиг үүрэг нь хяналтын чиг үүрэг байдаг.Нөгөө талаар 2015 оныг аймгийн ИТХ-аас хуулийн хэрэгжилтийг хангуулах жил болгосон. Энэ тал дээр  Баян-Өлгий аймгийн Хурал нийлээд олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа түүний хүрээнд энэ шалгалтыг хийсэн юм.

2013 онд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд олгосон  зээлийн хэрэгжилтийг 2014 онд, 2014 онд олгосон зээлийн хэрэгжилтийг 2015 онд тус тус шалгасан гэв. 

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх вэ? 

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг компани, өрхийн аж ахуй эрхлэгчид,  ААН,  биш зориулалтын дагуу олгох.  Үүнд:
  • Аливаа тендерт оролцдог, ААН, компаниудыг  ЖДҮ-ийн зээлд хамруулахгүй байх
  • Үйл ажиллагаа нь жигдэрсэн, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа урьд өмнө ЖДҮ-ийн зээлд хамрагдаж байсан ААН,  иргэдэд зээл олгохгүй байх
  • Хувиараа худалдаа, наймаа эрхэлдэг иргэд, ААН-д зээл олгохгүй байх
  • Өрхийн аж ахуйд өөр эх үүсвэрээс зээл олгох.
  • Давхар зээл, тусламжид хамруулахгүй байх
  • Аймагт ЖДҮ эрхэлж буй иргэн, ААН-үүдийн эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг ЕБ-ын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт хамруулах замаар бодлогоор дэмжих
  • Авсан зээлийг зориулалт бусаар зарцуулсан, шинээр ажлын байр бий болгоогүй, удаа дараа зээл авсан иргэн, ААН-ийг цаашид зээлд хамруулахгүй байх, зээлийн хүүг банкны арилжааны хүүд шилжүүлэх арга хэмжээ авах
  • Аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг шинэчлэн боловсруулж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй болоход  зээлийн бодлогыг чиглүүлэн ажиллах
  • Зээлийн олголт, хэрэгжилтийг иргэдэд ил тод болгох, ЖДҮ-ийг дэмжих зээлд хамрагдсан иргэд ААН, аж ахуй эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх
  • Цаашид ЖДҮС-гийн хөнгөлөлттэй зээл олгоход  эдгээр асуудлуудыг анхааралдаа авч үзэх нэн шаардлагатай байна.
Ажлын хэсгийн хяналт, шалгалт хийсэн дүнг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд дээрх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулахыг аймгийн Засаг даргад чиглэл өгөв гэсэн хариулт өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%