Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсоноор 1100 даатгуулагч тэтгэвэрт шинээр орж, 1880 даатгуулагчийн тэтгэвэр нэмэгдсэн

2015-11-25

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батцэцэгтэй аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх ярилцлаа.

Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ололт амжилт, алдаа дутагдал юу байв?

Алдаа гэхээсээ илүүтэй ололт амжилт, их ажил өрнөсөн жилүүд ард өнгөрч байна. Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Анх нийгмийн даатгалын хэлсийн даргын ажлыг хүлээн аваад шинэ хамт олон, шинэ орчин, шинэ ажил гээд бүх л зүйл надаас хол мэт санагдаж байсан ч  харин эсэргээрээ их хурдан дасаж, дадлагажсан. Энэ маань нэг талдаа хамт олны хүч, нөгөө талдаа энэ салбарын талаар бага ч гэсэн тодорхой мэдлэгтэй байсных байх.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд

·         Нийгмийн хамгааллын салбар Монгол улсын хэмжээнд иргэд даатгуулагчдад зориулсан олон талт арга хэмжээнүүдийг  авч хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын салбар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ ч утгаараа Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдад их ажил, их ачаалал үүрэгдэж бид хуулийн шинчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг нэр төртэй гүйцэтгэж байна.

·         Хөрөнгө оруулалт тал дээр нэлээд анхаарч  Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэж хэлтсийнхээ иргэд даатгуулагчид ээлтэй үйлчилгээ үзүүлэх орчнийг боломжийн хэмжээнд шийдсэн.

·         Ажилчдын амьдрах орчинг сайжруулах тэдний нийгмийн баталгааг хангах зорилгоор ХАХНХЯамнаас санаачлан Капитал банктай хийсэн гэрээний дагуу манай ажилчдаас энэ хугацаанд 12 өрх 8% хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж орон сууцтай болсон.

·         Бид 2012 оны ажлаараа салбарын хэмжээнд  нэлээд доогуур байранд явж байсан. 2013 онд 15-д, 2014 онд 5-д орж ажлаа дүгнүүлсэн, энэ онд болж өгвөл олсон амжилтаа бататгах, ахих зорилтыг манай хамт олон тавиад ажиллаж байна гээд яриад байвал их зүйл байна.

Улсаас нөхөн тэтгэвэр тогтоолгох журамд өнөөдрийн байдлаар хичнээн иргэн хамрагдсан бэ?

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүргтэл үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ хүрээнд нийт 19440 иргэн хамрагдаж АЖТДШНөхөн тооцуулсан. Одоогийн байдлаар 1100  даатгуулагч тэтгэвэрт шинээр орж, 1880 даатгуулагчийн тэтгэвэр нэмэгдсэн.

Хөдөөний иргэд тэтгэвэрт ороход хүндрэл их байна гэх юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Нийгмийн даатгалын байгууллагатай холбогдуулан энэ асуудал байнга яригддаг зүйлүүдийн нэг л дээ. Бид энэ юунаас болоод ийм байдал үүсээд байгаа талаар нэлээд асуудал болгон судлаж учир шалтгааныг эрэлхийлсэн. Иргэд даатгалын байгууллага, тэнд ажиллаж байгаа  байцаагч ажилтнуудыг буруутгаж биднээс л өөг хайгаад байдаг. Үнэндээ бол даатгуулагчид маань өөрсдөөсөө шалтгаалах бичиг баримтаа хуулийн хүрээнд бүрдүүлээд өгчихвөл  ямар ч үл ойлголцох асуудал гарахгүй.

Та Хашаат сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон байгаа. Тойрогтоо хэрхэн ажиллаж байна?

Хурлын төлөөлөгч бол төр иргэний холбоос. Тийм ч учраас тухайн тойргын нийт иргэдийн саналыг хурааж сонгогддог. Миний хувьд иргэдийнхээ итгэлийг хүлээн 2 дахь удаагаа аймгын иргэдийн төлөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Иргэдээс ирж байгаа санал хүсэлтүүдийг холбогдох байгууллага албан тушаалтнуудад уламжлан хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх талаар анхааран ажиллаж байгаагийн зэрэгцээ сумын нийгэм эдийн засгийн шийдвэрлэгдэх асуудал дээр голлох байр суурьтай оролцож хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх тал дээр нэлээд санаачлагатай ажилласаар ирлээ.

Таны сонгогдсон тойрогт тулгамдаж буй асуудал юу байна?

Манай сумын хувьд байгалын дагалдах баялагаар хомс. Нийт иргэдийн амьдралын гол цөм нь мал аж ахуй, хөдөлгөгч хүч нь малчид.Хөдөлмөрийн насны иргэдийн 80 гаруй хувь нь малчид  байдаг.  Энэ өвлийн хувьд   цасархуу болох төлөвтэй байгаа учир өвлийг яаж өнөтэй давах вэ гэдэг асуудал л хамгийн тулгамдсан асуудал болоод байна.

Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хувьд та аймгаа яаж хөгжүүлэхийг хүсдэг вэ?

Өдрөөс өдөрт өнгө засаж байгаа аймгийн төв, сумдуудаа харахад сайхан байна. Бас ч манай аймаг хөгжиж байна шүү гэж бодогддог. Аймгийн хөгжлийг боловсрол, эрүүл мэнд, нийт иргэдэд хүрч байгаа нийгмийн үйлчилгээ, амьжиргааны түвшин, иргэдийн ажлын байр гээд олонталын хүчин зүйл, олон талын оролцоо  олон зүйлээс хамааралтай гэж боддог төдийгүй хөгжлийг хэн юу гэж ойлгодог нь их чухал санагддаг.Манай аймаг дэд бүтцээ нэлээд сайжируулчихлаа одоо  аж үйлдвэржилт тал руугаа дорвитой анхаарах хэрэгтэй байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%