Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШИНЭ БАГИЙН ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ҮНЭГҮЙ ХИЙГДЭЖ БАЙНА

2015-11-26

Өнгөрөгч онд хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймгийг нийт 101 багтай байхаар баталж, Эрдэнэбулган, Цахир сумдад шинээр нэг нэг баг байгуулах болсон. Эрдэнэбулган суманд шинээр байгуулагдсан долдугаар багийн иргэдийн хаягийн мэдээллийг нэгдсэн санд оруулан шинэчилсэн хаягаар бүртгэж эхэллээ. Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгдчийн хурлаар хэлэлцэн захын урдах төв замаас урагш, хуучин Тамир, ОАЖН, УЦУОШ, Хангай, Эрчим хорооллуудыг нэгтгэн “Тамир” гэж нэрлэн, гудамжуудаа 1-72 хүртэл дугаарлан шинээр батлагдсан хаягжуулалтын тухай хуулийн дагуу хаягжуулахаар болжээ.

Улсын бүртгэлийн хэлтсээс ийнхүү засаг захиргааны нэгж өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус багийн иргэдийн бичиг баримтын болон эд хөрөнгийн хаягийн шилжилт хөдөлгөөнийг оноос өмнө хийж дуусгахаар ажиллаж байна. Энэхүү ажилтай холбоотой төлбөр хураамжийг 2015 оны аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргаж, иргэдийн бичиг баримтын шилжилт хөдөлгөөнийг үнэгүй хийхээр төлөвлөжээ байгаа. Иймээс шинэ багийн иргэд ирэх 12-р сардаа багтаан иргэний бичиг баримтын болон эд хөрөнгийн хаягийн шилжилт хөдөлгөөнөө үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм байна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд тарифын дагуу  төлбөртэй болох ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%